МИАТ-ийн нислэгээр энэ сарын 16-ны өдөр Монголд ирсэн иргэдийн 18-аас нь коронавирусийн дельта хувилбар илэрсэн талаар зарим сайт мэдээлсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс дээрх мэдээллийг үгүйсгэсэн. Энэ удаа МИАТ албан ёсны тайлбар хийв.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК энэ сарын 16-ны өдөр БНТУ-ын Анкара хотын чиглэлд нислэг үйлдээгүй, нисгэх багийн гишүүд, МИАТ компанийн зорчигчдоос дельта вирусийн халдвар илрээгүйг мэдэгдэв.
Мэдэгдэлд “Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр "МИАТ компанийн Анкарагаас ирсэн нислэгээр ирсэн зорчигчдоос дельта вирус илэрлээ гэсэн худал ташаа мэдээлэл тараасан нь МИАТ компани болон зорчигч үйлчлүүлэгчдийн нэр хүндэд цаашилбал Монгол Улсын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” гэжээ.