COVID-19-ийн эсрэг вакцины хамтын ажиллагааны талаарх олон улсын анхны форум наймдугаар сарын 5-нд Бээжинд болно. Энэ талаар БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян өчигдөр /2021.07.29/ болсон хэвлэлийн бага хурлаар мэдээлэв.
Хятадын дипломатчийн хэлснээр вакцин нь коронавирусийг дарах хамгийн хүчтэй зэвсэг бөгөөд дэлхий даяар явагдах аж.вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх, тахал өвчнийг даван туулах хамтарсан арга хэмжээг дэмжих зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Энэ санаачлалыг олон улсын хамтын нийгэмлэгүүд ихээр дэмжсэн байна. Уулзалт цахим хэлбэрээр явагдах аж.