Төрийн цагдаа энгийн иргэнийг зодож, хэрцгий балмад аашилж буй 1 минут 5 секундын бичлэг өчигдөр 21.00 цагийн орчим цахим орчинд тархсан. Үүнтэй холбогдуулан зарим иргэн цахим орчинд "Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж, төрийн цагдаа иргэнээ хамгаалах биш, эрх чөлөөнд нь хандаж, бүр алах нь. Ёс зүйн хариуцлага хүлээсэн үү" гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Цагдаагийн Дотоод хяналт шалгалтын хэлтэс урд шөнө бичлэгт гарсан алба хаагчдаас мэдүүлэг тайлбар авч, албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Улмаар мөрдөн шалгах эрх бүхий АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн байна.
Ямартай ч цагдаа иргэнтэй зүй бусаад харилцаж буй дүрс бичлэг цахим орчноос устжээ. Улмаар Х.Нямбаатар сайд "Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна" гэжээ.