Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор энэ сарын 17-нд орж ирсэн МоскваУлаанбаатар чиглэлийн галт тэргэнд нитросорбид хэмээх эм их хэмжээгээр нуусан байсныг гаальчид илрүүлжээ.
Зургадугаар галт тэрэгний 12 дугаар вагоны агааржуулалтын хоолойн ард 11217 боодол эм нуусан байжээ.
Уг эмийг хураан авч, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Х.Ирмүүн