Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 132.210 тун "Пфайзер" вакциныг өчигдөр хүлээн авлаа.
Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байгаа аж. Вакцин худалдан авах гэрээний дагуу энэ оны гуравдугаар улиралд 1.124.370 тун вакцин нийлүүлэхээс өнөөдрийн байдлаар 294.840 тунг хүлээн авч буй нь энэ аж. Тус хүлээн авсан вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээс гадна, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн дархлаажуулах гэнэ.