Мьянмар улсаас болж бүс нутаг даяар Ковид-19 хяналтгүй тархаж, олон тооны халдварын голомтыг бий болж магадгүй байна. Энэ тухай Мьянмар дахь НҮБ -ын Хүний эрхийн тусгай илтгэгч Том Эндрюс “The Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
"Мьянмар нь үхлийн аюултай, илүү халдвартай “дельта” болон бусад хувилбарууд бүхий COVID-19-ийн супер тараагч болох гэж байна. Энэ бол маш аюултай” гэж тэрбээр хэлжээ.
Мэргэжилтний үгээр Мьянмарт COVID-19-ийн улмаас халдвар авсан болон нас барсан хүний тоо тодорхойгүй байна. Тус улс дэлхийн хүн амын гуравны нэг амьдардаг улс орнуудтай хиллэдэг гэдгийг Эндрюс сануулав.
"COVID-19 нь үндэстэн, ястан, хил хязгаар, үзэл суртал, улс төрийн намуудыг ялгаж, хүндэтгэдэггүй. Энэ бол ялгаварлан гадуурхалтыг мэддэггүй алуурчин юм" гэж тэрбээр хэлсэн байна.