Сүүлийн 24 цагт 1231 иргэн коронавирусийн халдвар шинээр авч, зургаан хүн нас баржээ. Мөн ковид туссан 2157 хүн эмнэлгээс гарсан байна. Одоогоор 10 379 хүн хэвтэн эмчлүүлж, 10 798 хүн гэрийн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар хүн амын 66.4 хувь буюу 2 161 612 хүн I тунгаа хийлгэсэн бол 60.4 хувь буюу 1 965 699 хүн II тундаа хамрагдсан аж.
Наймдугаар сард коронавирусийн халдварын тоо эрс өснө хэмээх төсөөллийг эрдэмтэд гаргаад буй. Одоогоор өнгөрсөн саруудыг бодвол өвчлөлийн тархалт харьцангуй тогтвортой байна. Тийм хэдий ч эрдэмтэд ирэх сард аймаг сум дамжин, найр, наадам хэсэхгүй, гэр гэртээ байхыг иргэдэд зөвлөлөө.