“Коонавиррусийн эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулахад эрх баригчдын гаргасан алдаа нь тус улсад хэдэн арван мянган хүний амь насыг авч одлоо” гэж Болгарын Эрүүл мэндийн сайд Стойчо Катсаров мэдэгдэв.
Түүний тэмдэглэснээр вакцинжуулалтын хөтөлбөрт өвчний явцыг хүндрүүлж болзошгүй ахмад настан болон суурь өвтэй хүмүүсийг тусгайлан авч үзээгүй байна.
Болгарт коронавирусийн хоёр дахь давлагааны үеэр нас барсан хүмүүсийн 80 орчим хувь нь өндөр настай хүмүүс байсан бөгөөд "эдгээр хүмүүсийн амь насыг аврах боломж байсан" гэж Катсаров хэлжээ.
Үүнээс гадна вакцины тээвэрлэлт хангалтгүй байдал, ганцхан “AstraZeneca” вакциныг илүүд үзэж гэрээ хийсэн нь эрх баригчдын бас нэг алдаа байсныг сайд онцолжээ.