Энэ сарын 27-нд шинэ гүүрийн барилга угсралтын туслан гүйцэтгэгч "Ялгуусан" компанийн талбайд ноцтой осол гарч, 40 настай иргэн нас баржээ. Тодруулбал, тус компанийн ажилтан зам индүүдэгч машиндаа дайруулж нас барсан байна. Тухайн компани ХАБ-аа хангаж ажилласан эсэхийг МХЕГ-аас тодруулахад "Хүний амь эндсэн тул ЦЕГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллага шалгаж дуустал мэдээлэл өгөх боломжгүй. Хүн нас барлаа гээд тухайн компанийг ХАБ-аа хангаагүй гэж шууд дүгнэх боломжгүй" гэв. Харин хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Эл хэргийг шалгаж байгаа" гэлээ.