Увс аймгийн Тариалан сумын III багийн “Цалгар” гэдэг газарт энэ сарын 27-ны 15.00 цагийн орчим усархаг, ширүүн бороо орж, 18 мм тунадас буусны улмаас уруйн үер буужээ. Үер буусан газар орчимд малаа хариулж явсан 12 настай охин усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18.30 цагт дээрх аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 28-ны 11.45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат 12 настай охины цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.