Баян-Өлгий аймагт ноолуур цуглуулж явсан хоёр ченж энэ сарын 14-нөөс хойш сураггүй болжээ. Энэ тухай тус аймгаас ЦЕГ-т ур жигдар мэдэгдсэн бөгөөд ЭЦГ-аас Ажлын хэсэг томилогдон ажиллахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Энэ тухай тус аймгийн Цагдаагийн хэлтсийнхнээс тодруул ад “Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна” гэсэн юм.
Орон нутгийн иргэдийн мэдээлснээр тус аймгийн харьяат Х, Б гэх хоёр ченж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан гэнэ. Түүнээс хойш унаж явсан “УАЗ-469” мар кийн авто машинтайгаа алга болж, уржигдар тус сумаас 10 гаруй км-ийн зайд машин нь шатсан байхыг олжээ.
Хэргийн газрын үзлэгээр машинд багагүй хэмжээний ноолуур байсан нь галд өртсөн байсан аж. Харин Х, Б нар өдгөө хаана байгаа нь тодорхойгүй бөгөөд цагдаагийн ажилтнууд тэдний ар гэрийн хэнтэй уулзаж, урьдчилсан байдлаар 20 гаруй сая төгрөгтэй явсныг тогто гоод буй гэнэ.
Машин болон ноолуур нь шатсан зэргээс үзэхэд гэмт халдлагад өртсөн байх магадлалтай гэж орон нутгийн эх сурвалжууд таамаглаж байна.
Г.РАВЖАА