ОХУ-ын Эрүүл мэндийн яам тус улсад бүтээгдсэн коронавирусийн эсрэг “Спутник Лайт” ба Англи-Шведийн хамтарсан компанийн “AstraZeneca” вакцинуудыг хослуулан эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрлийг олгожээ.
ОХУ-ын Эмийн бүртгэлийн газрын мэдэллээс үзвэл энэхүү эмнэлзүйн туршилтын зорилго нь " Насанд хүрэгчдийг COVID -19 халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс гетерологийн хүчийг нэмэгдүүлэх схемийн дагуу хийгддэг AZD1222 (AstraZeneca) ба rAd26-S (Sputnik Light) вакцинуудын хослолын аюулгүй байдал, дархлааны түвшнийг судлах явдал юм”.
Туршилт 2022 оны 3-р сар хүртэл хийгдэх бөгөөд нийт 150 өвчтөн оролцох юм байна.