Гэмт хэрэгтнүүдийн арга улам нарийсаж, зохион байгуулалтад орсныг хууль сахиулагчид өгүүлдэг. Ийм бүлэг хэрэгтнийг уржигдар цагдаагийн ажилтнууд илрүүллээ. Хайлаастын автобусанд суусан Сонгино хайрхан дүүргийн иргэн Ч-гийн халааснаас “Шарп” маркийн гар утсыг нь өнгөрсөн мягмар гаригийн 09.00-10.30 цагийн үед эрхэлсэн ажилгүй, 22 настай эрэгтэй Э хулгайлжээ.
Мөн Зүүнсалааны автобусанд тус дүүргийн XX хорооны иргэн У-гийн “Курител“ маркийн гар утсыг тус дүүргийн иргэн, эрхэлсэн ажилгүй, 23 настай эрэгтэй Э, өөр нэг чиглэлийн автобусаар зорчиж явсан иргэн Э-гийн халааснаас гар утсыг Сонгинохайрхан дүүргийн иргэн, эрхэлсэн ажилгүй, 26 настай П нар авчээ. Тэд 78-14 УБЭ дугаартай саарал “Эксел” машинаар дээрх чиглэлийн автобусуудыг дагаж яваад ээлжлэн сууж, хулгай хийсэн байна.
Г.РАВЖАА