Манай улсын нийт хүн амын 60 хувь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсаныг Засгийн газраас мэдээллээ. Одоогоор Монгол Улс дархлаажуулалтдаа "АстраЗенека", "Веросел", "Файзер", "Спутник V" зэрэг вакциныг ашиглаж буй.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ихэнх улс хилээ хааж, шаардлагатай тохиолдолд бусад орноос хүн хүлээн авч буй. Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн дээрх вакцинуудын бүрэн тунд хамрагдсан байхыг шаардах болсон. Гадаад улс руу зорчихоос гадна халдвар авсан тохиолдолд хүндрэхээс урьдчилан сэргийлэх, вирусээр өвчлөх магадлалыг бууруулах зэрэг вакцины үр нөлөө өндөр. Тиймээс өөрийн эрүүл мэндийг хамгаалж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг Засгийн газраас уриалаад байна.