Агааржуулагчийн өргөн хэрэглээ нь уур амьсгалд аюултай болох нь батлагджээ. Гарч болзошгүй үр дагаврын талаар “The Guardian” сонин мэргэжилтнүүдийг иш татан мэдээлжээ.
Агааржуулагч нь хөргөлтийн бодис агуулдаг бөгөөд тэрхүү хөргөлтийн системээс үүсэх хор хөнөөлийн талаар мэргэжилтнүүд тайлбарласан байна. Тэдний хэлснээр одоогоор агааржуулагч ажиллуулахад хлор,фтор, карбон, нүүрс ус зэрэг бодисууд ашигладаг аж. Бодисууд озоны давхаргад нөлөөлж, дэлхийн дулааралд хүргэдэг. Хөргөх систем нь хортой бодисыг шууд ялгаруулдаггүй ч хаягдал тоног төхөөрөмжөөс ихээр ялгарч агаар мандалд ордог гэнэ. Үүнтэй ижил төстэй үйл явц автомашины агааржуулагчид болдог байна.
Мэргэжилтнүүдийн үгээр бол хэдий хэт халууны цаг агаарт агааржуулагч нь хүний амь насыг аварч байгааг ч иймэрхүү техник өргөн тархахаас өмнө манай гарагын хэм одоогийнхоос хамаагүй бага байжээ. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд хотын төв, бизнесийн дүүргүүдэд мод олноор тарьж, эко дизайн ашиглахыг тэд санал болгов. “Өрөө тасалгааг нарны шууд тусгалгүйгээр хэрхэн сүүдэрлэх, орон зайг хэрхэн гэрэлтүүлэх талаар бид ойлголттой болох хэрэгтэй. Энэ нь байгалын салхи эсвэл дулааныг шингээдэггүй илүү сайн барилгын материал гэх мэт зүйлүүд юм”гэж тэд жишээ татсан байна.
Өмнө нь экологийн салбарын мэргэжилтнүүд хиймэл гэрэлтүүлэг нь хүмүүсийн био хэмнэл, амьтан, ургамлын бүхэл бүтэн экосистемд нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.