Токиогийн Олимпын наадмын үеэр Германы хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Макс Крузе Саудын Арабын шигшээ багтай хийсэн тоглолтынхаа дараа шууд телевизээр найз бүсгүйдээ гэрлэх саналыг тавьжээ. Тэрээр өрөөсөн өвдгөн дээрээ сөхрөөд найз бүсгүйгээсээ “Миний эхнэр болооч” гэж гуйхад бүсгүй зөвшөөрсөн хариу өгчээ.
Хоёр багын тоглолт Йокохама хотын Ниссан цэнгэлдэх хүрээлэнд болж, 3: 2 харьцаатай Германы багийн ялалтаар өндөрлөсөн юм. Германы шигшээ баг 3 оноо авч, D хэсгийн хүсгийн 3-т бичигдэж байна. Дараагийн тоглолтод Германы шигшээ баг Зааны Ясан эрэгтэй тоглоно.