Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгоны III багийн Хавцал гэдэг газарт их хэмжээний мод бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн мөрөөр аймгийн БОАЖГ, МХГ, Цагдаагийн газрынхан хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтын үеэр тухайн газрын нэг байшингийн хашаанд нийт 2183 ширхэг буюу 67.51 шоометр нойтон хус, улиангар, хар модыг эрхийн бичиггүйгээр бэлтгэн хадгалж байсныг илрүүлсэн байна.
Хашааны сахиул О.Ууганбаярын мэдүүлснээр, 2011 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын “Барс” захын ченж Улаанаа гэдэг хүн мод бэлтгэж, хадгалуулсан гэнэ. Их хэмжээний нойтон модыг сум дамжин бэлтгэж, том оврын тээврийн хэрэгслээр зөөн авчирч хадгалсан энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид ажиллаж байна гэж Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Т.Түвшинтөгс мэдээллээ.
Ц.МИЧИД