Байгаль орчин, аялал жуулчлалын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн хамтран Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Эл төслийг “Байгалийн нөөцөөс хамааралтай амьдарч буй хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг экосистемд түшиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх замаар дээшлүүлэх” зорилгын хүрээнд хэрэгжүүлэх аж. Одоогоор төслийг Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2021-2028 онд буюу найман жилийн турш үргэлжлэх гэнэ.