Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд гар аргаар алт олборлож байсан иргэд нэгнийгээ зодож хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 16-нд гарчээ.
Орон нутгийн цагдаагийн хэлтсийн ажилтан “Тус сумын нутаг Даян гар гэх газар хувиараа алт олборлож байсан Даланзадгад сумын харьяат 41 настай Б-г өнгөрсөн бямба гаригт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Д нарын хэдэн хүн зодсон юм билээ.
Үүний улмаас Б хүнд гэмтэн сумын эмнэлэгт эмчлүүлж эхэлсэн ч үр дүнд хүрэлгүй нас барсан.
Архидалттай холбоотойгоор энэ хэрэг гарсан бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байна” гэлээ.
Г.Равжаа