Манай улсад цагаачлан амьдарч буй БНХАУ-ын иргэн Чен Лиг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүрт гэх, мөрдөн байцаах хэлтсээс эрэн сурвалжилж байна.
Тэрбээр нийс лэлийн төвийн нэгэн дүү рэгт зам тээврийн осол гаргаж, мөрдөн байцаал тад байхдаа зугтжээ. Чен Ли 1970 оны нэгдүгээр сарын 22-нд БНХАУ-д төрсөн, хэдэн жилийн өмнө манай улсад цагаачлах хүсэлт тавьж, ирсэн нэгэн аж. Улмаар түүнд манай холбогдох байгууллагаас бичиг баримт олгосон юм байна. Өдгөө тэрбээр оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй аж.
Тиймээс орон даяар эрэн сурвалжилж буй юм. Чен Ли нь 165-170 см өндөр нуруутай, харааны шил зүүдэг, 41 нас тай, монголоор сайн ярьдаг.
Энэ хүнийг харсан хүн ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн 93021040, 93021041 ду гаарын утсанд хандах юм уу, тус газрын 305, 316 тоот өрөөнд очиж мэдээлэл өгч болох гэнэ.
Тус газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу бодит мэдээллийг өндөр үнээр ху дал дан авч, нууцыг чандлан хадгалахаа мэдэгдсэн юм.