Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн нутагт гурван жилийн өмнө зам тээврийн осол гарч 37 настай иргэн Ө амиа алдсан юм. “Цамбагарав” төвийн урд замд 2008 оны арваннэгдүгээр сарын 7-нд гарсан энэ хэргийн холбогдогч нь тухайн үед зугтаж, Замын цагдаагийнхан эрэн сурвалжилсаар өнгөрсөн баасан гаригт жолоочийг олж саатуулсан байна.
Уг хэргийг 1974 онд төрсөн С.Ганбаатар үйлдсэн бөгөөд тэрбээр тухайн үед “Исү зү Бигхорн” маркийн авто машинтай явж байсан аж. Тэрбээр баригдах хүртлээ нэгэн компанид жолоочоор ажиллаж байсан гэнэ.
Түүнийг Эрүүгийн хуульд заасан “Осол хэргийн газрыг санаатай орхин зугтсан, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас оргосон гэсэн үндэслэлээр яллагдагчаар та таад байгаа юм.
Жолоочийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хэргийн газрыг санаатай орхисон үйлдэлдээ таван жил, мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтээс оргосон хэрэгтээ гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх гэнэ.
Г.Равжаа