Британийн эрдэмтэд сарьсан багваахайнаас шинэ зүйлийн коронавирус илрүүлэн RhGB01 гэж нэрлэсэн талаар “Scientific reports” сэтгүүлд мэдээлэв. Африк, Ази, Австрали, Европын орнуудад түгээмэл тархсан, тах хэлбэрт хамартай сарьсан багваахайнаас SARS-тай холбоотой вирус илрүүлсэн нь анхны тохиолдол гэдгийг онцлов. Эл төрөл зүйлийн сарьсан багваахай хүнтэй зэрэгцэн олон мянган жил байсан ч энэ талаарх судалгааг нарийн хийж байгаагүй аж. Шинээр илрүүлсэн вирусийн анхны хувилбар нь хүнд аюул учруулахгүй ч харин хувьсах буюу мутацад орвол хүн төрөлхтөнд заналхийлэл болж болзошгүй гэдгийг мэдээлжээ. Тиймээс аливаа сарьсан багваахайнаас тэр дундаа хамгийн өргөн тархсан тах хамартаас болгоомжлохыг зөвлөсөн байна.
Бэлтгэсэн Э.Хана