Францын парламент эрүүл мэндийн ажилчдыг COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт заавал хамрагдах, Коивидын бичгээр (вакцины гэрчилгээ, шинжилгээний сөрөг хариу эсвэл урьд нь өвчилсөн болохыг нотолсон) нэвтрэх практикийг өргөжүүлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгээр батлав.
Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө уг төслийг парламентын хамтарсан комисс хэлэлцсэн байна. Эхлээд эцсийн санал хураалтыг Сенат, дараа нь Үндэсний ассамблейд (доод танхим) явуулжээ. Үүний үр дүнд хуулийн төслийг батлахын тулд 156 парламентын гишүүн санал өгч, 60 нь эсэргүүцэж, 14 хууль тогтоогч түдгэлзэв.
"Үндэсний ассамблей хамтарсан комиссын бичвэрийг харгалзан эрүүл мэндийн хямралыг даван туулах хуулийн төслийг батлав" гэж парламентын доод танхим Твиттер хуудсандаа бичжээ.
Хууль тогтоогчид санал өгсөн бичвэрт зарим өөрчлөлтийг оруулжээ. Тодруулбал, мэргэжлийнхээ улмаас коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй хүмүүсийг ажлаас халах тухай хуульд заагаагүй байна. 12-17 насны хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн нэтрэх бичиг зөвхөн 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Франс Пресс агентлагийн тэмдэглэснээр Ковидын нэвтрэх бичиг бүх төрлийн үзвэр үйлчилгээ , эмнэлгийн байгууллага, нисэх онгоц, галт тэргэнд мөн олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд шаардагдах гэнэ. Мөн тус хуульд эмнэлгийн ажилтнуудаас гадна, онцгой байдлын ажилчид, өндөр настныг асран халамжилдаг хүмүүс вакцинжуулалтад заавал хамрагдах тухай заасан байна.
Энэ сарын 17, 24-ний өдрүүдэд Францын хэд хэдэн хотод, түүний дотор Парист ч мөн адил Ковидын нэвтрэх бичгийг нэвтрүүлэхийг эсэргүүцсэн томоохон жагсаалууд болж өнгөрсөн юм.