“Баянгол дүүргийн III хороонд байрлах “Би Эс Би” компанийн өргөтгөлийн байранд мө рийтэй тоглоом тоглуулаад байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгажээ.
Энэ үед Сүхбаатар дүүргийн XIII хорооны оршин суугч А нь хэсэг иргэдэд интернэтээр мөрийтэй покер тоглуулж байсан аж.
Одоогоос хоёр жилийн өмнө хэсэг хүн интернэтийн сүл жээ ашиглан, олон улсад мөрийтэй тоглуулж байсныг цагдаагийнхан илрүүлсэн.
Интернэт кафе нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулсан, уг хэрэгт холбогдсон хүмүүсийг торгоод өнгөрсөн удаатай.
Г.Орчлон