Зайсанд байрлах олон улсын дунд сургуулийн багш, АНУ-ын иргэн, 48 настай Ж.Быг Бага тэнгэрийн амны орчимд явж байхад нь нэгэн залуу төмөр утсаар боомилон, хүчирхийлэхийг завджээ.
Хэрэг энэ сарын 13-ны 17.00 цагийн үед дээрх газарт байх бөөгийн онгод, чанараа авдаг тэмдэгт модны орчимд гарсан байна. Тухайн үед уг газар аль дүүрэгт харьяалагдах вэ хэмээн Баянзүрх, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн маргаж, эцэст нь Баянзүрхийн цагдаагийнхан эл хэргийг шалгажээ.
Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад 17.48 цагт хугацаа алдаж дуудлага өгсний улмаас гэмт хэрэгтэн оргон зугтсан байна.
Цагдаагийнхан Туулын бургас, Зайсан толгой, Бага тэнгэрийн амыг самнасан боловч гэмт этгээдийг олж чадаагүй аж.
Г.Равжаа