Одоо байгаа зарим эм бэлдмэлүүд коронавирусаас бараг 100 хувь хамгаалж чадна гэсэн дүгнэлтэд Израилийн эрдэмтэд хүрчээ. Энэ тухай “The Jerusalem Post” сонин мэдээлэв.
Александр Зильберманы нэрэмжит Израилийн Биологийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн профессор Шай Аркины хэлснээр эмнэлзүйн судалгаагаар дор хаяж 18 эм Ковид-19-ийн эсрэг үр дүнтэй болохыг тогтоожээ. Эдгээр эмүүд нь атеросклероз (судасны хатуурал), хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг бодис агуулдаг аж. Гэхдээ эрдэмтний хэлснээр үүнд бүрэн итгэлтэй байхын тулд хэд туршилтыг хийх шаардлагатай.
Эрдэмтдийн баг эдгээр туршилтыг хэрэгжүүлэхэд эм зүйн түнш хайж байна.