Дэлхий дахин коронавирусийн эсрэг тэмцсээр түүнээс дутахааргүй бусад аюултай өвчнийг умартаж байна. Жилийн дотор хүүхдүүдийн улаан бурхан, хөхүүл ханиалга болон бусад өвчний эсрэг вакцинжуулалт буурсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнгөрсөн онд 23 сая хүүхдийг гол өвчнүүдийн эсрэг дархлаажуулалтад хамруулаагүй байна.
ДЭМБ-ын тайлангаас үзэхэд 17 сая хүүхэд нэг ч вакцин хийлгээгүй байгаа бөгөөд 66 оронд 57 вакцинжуулалтын кампанит ажлыг хойшлуулжээ. Ойролцоогоор 22.7 сая хүүхэд сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакцины анхны тунг өнгөрөөжээ. Улаан бурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тоо гурван саяар нэмэгдэж, 22.3 саяд хүрсэн байна.
Энэ нь эрт орой нэгэн цагт нийтийг хамарсан өвчлөл ихсэж олон тооны хүн амь насаараа хохирч болзошгүйг ДЭМБ анхааруулж байна.