Авлигатай тэмцэх газрынхан энэ оны эхний улиралд эрүүгийн 47 хэрэгт 85 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгасан байна. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдогчдын зургаа нь улс төр, 19 нь төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албан тушаалтан зургаа, төрийн үйлчилгээнд ажиллагсад 15, энгийн 38, гадаадын иргэн нэг байжээ.
Эхний улиралд гарсан хэргийн арвыг нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр, есийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт, дөрвийг нь харьяаллын дагуу шилжүүлж, хоёр хэргийг түдгэлзүүлжээ. Бусад хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж байна.
Х.СҮРЭН