Хунтайж Харри өөрийн эмээ буюу Британийн хатан хаан II Элизабетын хаан ширээнд заларсны 70 жилийн ойн арга хэмжээнүүдэд уригдахгүй байж магадгүй тухай “Daily Mail” сонин мэдээлжээ.
Букингемийн ордны зүгээс ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Сусексийн гүн Харри Их Британийн хааны гэр бүлийг илчилсэн тухай дуулиан, шуугиантай дурсамж номыг хэвлүүлсэнтэй холбоотой аж. Сонины эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ нь хэдийнээ салах дээрээ тулаад байгаа Харри болон түүний гэр бүлийнхний хоорондох харилцаанд эцсийн цэгийг тавьж болох юм. Харригийн дээрх агуулгатай дурсамж бичих болсноос гадна номыг хэвлэх хугацааг "зориуд, санаатайгаар" сонгосонд хааны гэр бүл хилэгнэн машид сэтгэл дундуур байгааг гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ханхүүгийн дурсамж ном Хатан хааны хаан ширээнд суусан 70 жилийн ойн дараахан гаргахаар төлөвлөсөн байна.
Харри болон түүний хамтран зохиогч, Пулитцерийн шагналт сэтгүүлч Жон Мерингер нар “ханхүүгийн амьдралын тухай үнэн зөв, хамгийн бодит мэдээлэл болох" дурсамж номыг бүтэн жилийн турш бичиж байгаа аж. Энэхүү ном хэвлэгдэн гаргаснаар Хатан хааны хаан тэмдэглэлт ойн баярыг бүрхэгдүүлж болзошгүй гэж эх сурвалжууд тэмдэглэжээ.
Эл дуулиантай дурсамжийнхаа төлөө хунтайж Харри "Penguin Random House" хэвлэлийн газраас 20 сая долларын урьдчилгаа авсан тухай мэдээлэл өмнө нь гарч байсан. Ханхүү номоос олсон бүх орлогоо буяны үйлсэд зориулна гэж мэдэгдэж байсан ч урьдчилгаа төлбөр энэ үйлст багтаж байгаа эсэхийг тодруулаагүй байна.