Энэтхэгт шувуууны томуугаар хүн нас барсан анхны тохиолдлыг бүртгэв. Тодруулбал, халдвар авсан 11 настай хүү нас барсан тухай “Times of India” сонин мэдээлжээ.
Өндөр халуурч, ханиалгасан хүүд “Ковид-19”- ийн тест хийхэд сөрөг гарсан тул цааш шинжилгээ хийгээд шувууны томуугийн вирусийн халдвар авсан болохыг тогтоов. Сүүлийн 15 жилд Энэтхэгт шувууны томуугийн дэгдэлт нэг бус удаа гарч байсан ч хүний амь эрсэдсэн удаагүй. Энэ өвчний халдвар авсан хүний уушги, хамар, хоолой үрэвсдэг гэнэ. Харин дэлхийд ийм халдвараар хүн нас барсан олон тохиолдол бий. Хүүхэд, өндөр настан болон архаг хууч өвчтэй хүн халдвар авах магадлал өндөр аж.
Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад шувууны томуу газар авч, Химачал-Прадеш, Мадхья-Прадеш, Керала, Ражастхан, Уттар-Прадеш, Харьяна, Гужарат, Махараштра муж болон нийслэл Шинэ Дели орчим зэрлэг болон гэрийн тэжээмэл шувуу үхсэн байна.