Өнөөдөр 09.12 цагт нийслэлчүүд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэрсэн. Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнээс энэ талаар тодруулахад "Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайд хөдөлсөн. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн" хэмээн мэдээллээ. Газар хөдлөлт 5.2 магнитудын хүчтэй байжээ. Ташрамд дурдахад, сүүлийн үед Хөвсгөлд газар хөдлөлтийн давтамж ихэссэн бөгөөд өчигдрийн байдлаар тус аймгийн Улаан-Уул сумд 4.1 магнитуд, Ханх сумд 4.6 магнитудын газар хөдлөлт болсон бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн гэхдээ ямар нэгэн хохирол учраагүй хэмээн албаныхан мэдээллээ.