Хөл, гарны хуруунуудын хязгаарлагдмал хөдөлгөөн нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэнтэй холбоотой байж болох гэнэ. Энэ тухай Daily Express сонин Британийн эрдэмтдийг иш татан нийтэлжээ.
Эмч нарын үзэж байгаагаар үе мөчид илрэх чихрийн шижин өвчний хам шинж нь ягтаа гар хөлний хуруунуудын хөдөлгөөнийг хязгаарладаг арьсны эмгэг аж.
Хэвлэлд бичсэнээр эл өвчний эхэнд чигчий хуруунууд хөшиж эхэлдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам эл эмгэг гарт бүхэлд нь тархаж болохыг тэмдэглэжээ. Эмч нарын онцолж хэлснээр алганы арьс хатуурч, эсвэл лааны тос шиг мэдрэгддэг гэнэ.
Эл өвчнийг тодорхойлохын тулд та алгаа хавсарч үзэх хэрэгтэй. Хэрэв таны хуруунууд хоорондоо нийлэхгүй бол та эмчид хандах хэрэгтэй болсныг эмч нар зөвлөж байна.