Унгарын Будапешт хотод энэ сарын 19-25-нд зохион байгуулах бөхийн төрлүүдийн өсвөр үеийн ДАШТ-д Монголоос “Женко” клубийн тамирчин, эгч дүү Б.Хулан, Б.Халиун нар эх орноо төлөөлж оролцоно. Тэд Японы олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн “Шигакүкан” ахлах сургуульд сурахын зэрэгцээ алдарт бөх Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс тамирчин болох гараагаа эхлүүлжээ. Тус сургуулийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Казүхито Сакайгийн (С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака нарын багш) удирдлагад тэд бэлтгэлээ базаадаг аж.