Ходоод гэдэсний хямрал коронавирусийн хамгийн их халдвартай гэх “дельта” хувилбарын зонхилох шинж тэмдэг болоод байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Үнэр, амт мэдрэхгүй шинж тэмдэг тус хувилбараар халдварласан маш цөөн тооны хүмүүст илэрч байгаа аж.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь вирусийн "S-уургийн мэдрэхүйтэй холбогддог хэсгийн бүтэц бага зэрэг өөрчлөгдөхийн хамт түүнтэй харилцан үйлчилдэг эсүүдтэй холбоотой өвөрмөц байдал ч мөн өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Тийм эсүүд уушги, судасны хана, гэдсэнд байдаг бөгөөд тэдгээрт вирусийн үзүүлэх нөлөө илүү ихэссэн байна. Үүнээс үүдэн шинж тэмдгийн өөрчлөлтүүп гарсан байх магадлалтай" гэж вирус судлаачид тэмдэглэжээ.
Коронавирусийн "дельта" хувилбар нь халдвар авсан хүмүүсийн бие организмд их хэмжээгээр мөн маш хурдацтай үрждэг нь батлагдаад байгаа юм.. Тиймээс вакцинжуулалт өндөр түвшинд явагдаж байгаа улс оронд ч халдварын тохиолдол өсөж байгаа нь үүнтэй холбоотой аж.