Өчигдөр орсон аадрын улмаас Өмнөговийн Даланзадгад сумд байх “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дэд станц усанд автжээ. Тодруулбал, ослын дуудлагыг албаныхан 15:00 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мотопомпоор станцын 30 тонн усыг соруулсан хэмээн албаныхан мэдээллээ. Мөн эл аадар борооны улмаас 19 гэр, байшин, хашаа уруйн үерт автаж, гурван автомашин урссан байна.