Халдварын өндөр эрсдэлтэй коронавирусийн шинэ хувилбарууд нь вакцинтай уралдаад ялж байгааг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебресиус Женевт болсон шуурхай зөвлөгөөн дээр мэдэгдэв. Энэ нь дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцины тэгш бус хувиралттай холбоотойг Гебриус онцолжээ.
"Вакцины үйлдвэрлэл, хуваарилалт тэгш бус байдлаас болж коронавирусийн хувилбарууд вакцинтай уралдаад ялж байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд заналхийлж байна" гэж тэр хэллээ. Тэрбээр "вакцинаар үндсэрхэг үзэл гаргах" стратегийг "ёс суртахууны хувьд үл нийцэх, нийгмийн эрүүл мэндэд үр ашиггүй" гэж нэрлээд, үүний үр дүнд "цөөн хэдэн улс орон вакцины ихэнхийг эзэмшиж байна" гэв. Вакцинжуулалтыг өргөнөөр хэрэгжүүлсэн зарим улс орон урьдчилан сэргийлэх хязгаарлалтыг "цар тахал дууссан мэт" зөөлрүүлж байгааг ДЭМБ-ын тэргүүн дурджээ. Ингэхийн хэрээр "дэлхийн маш олон оронд COVID-19-ийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг Гебресиус онцолсон байна. Энэ нь түүний үзэж байгаагаар коронавирусийн "хувилбаруудын хурдацтай тархалт" болон "вакцинжуулалтын жигшмээр тэгш бус хуваарилалт" –ын уршиг юм.
Тедрос Аданом Гебресиус энэ долоо хоногт уулзах Их-20-ийн сангийн сайд нар болон төв банкны захирлуудад хандан "эрүүл мэндийн хэрэгслийн тэгш шударга үйлдвэрлэл, хуваарилалтыг өргөжүүлэхэд шаардлагатай арга хэрэгслээр хангаж, цар тахлыг зогсоох яаралтай арга хэмжээ авахыг" уриалав.