Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Олимпын наадмын нээлт болох Токио хотод долдугаар сарын 12-носс наймдугаар сарын 22-н хүртэл онцгой байдал тогтоох болсныг Японы Эдийн засгийн сэргэлтийн сайд Ясутоши Нишимурагийн мэдэгдлийг NHK дамжуулав.
Онцгой байдлыг дэглэмийг мөн Осака, Сайтама, Чиба, Канагава гэсэн дөрвөн мужид тогтоохоос гадна Окинава мужийн дэглэмийг сунгажээ.
Тус дэглэмийн хугацаанд зоогийн газар, бааранд согтууруулах ундаа худалдахыг хязгаарлаж, караоке үйлчилгээг зогсоох аж. Мөн япончуудын нас барагсдыг дурсах Обон уламжлалт өдрүүдээр бүс нутгуудын хооронд аялж явахаас татгалзахыг уриалжээ.