Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар нар Сонгинохайрхан дүүргийн III хорооны нийгмийн ажилтны иргэдэд үзүүлдэг ажил үйлчилгээний цахимжуулалтын үйл явцтай танилцав. Энэ үеэр нийгмийн ажилтан Ц.Гэрэлмаа хамтарсан багийн үйл ажиллагааг илүү чанартай, хүртээмжтэй болгоход чиглэн хэрэгжүүлсэн нийгмийн ажлын инновацийн бичил төслийнхөө үр дүнг танилцуулжээ. Мөн тэрбээр шинээр нэвтрүүлж буй “Нийгмийн ажилтны систем”-ийн бодит үр өгөөж өдөр тутмын ажил үйлчилгээнд нь хэрхэн илэрч буйг онцлон тайлбарлав. Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар, НҮБХХ-ийн санаачилгаар ХНХЯ-нд Хамтарсан ажлын хэсэг байгуулж Монгол Улсын хэмжээнд тус системийг хөгжүүлж, нийгмийн ажилтнуудыг иж бүрэн таблет тоног төхөөрөмжөөр хангасан билээ.
Эх сурвалж: ХНХЯ