2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж буйг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Иймд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө цахим системд бүртгүүлэхийг санууллаа.
2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон. Тодруулбал, нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.