Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд мэдээллийн урсгалыг тодорхойлж, дэд өгөгдлийн сангуудаа хуулийн дагуу хөгжүүлэх төлөвлөлт, хөгжүүлэлт орхигдсон агентлаг төвүүдээ тодорхойлох, иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлэх хэрэгцээг тодорхойлох зэрэг том зураглал бүхий цахимжуулалтын загварчлал бэлэн болгожээ.
Ингэснээр 2022 онд тус салбарынхан суурь дэд өгөгдлийн сангуудаа бүрэн байгуулж дуусна. 2023 онд салбарын хэмжээнд бүх үйлчилгээгээ цахимжуулах гэнэ.
Төр хүнд сурталгүй, авилгагүй, түргэн шуурхай, нээлттэй байх гарц бол цахимжилт юм.