Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Задгай гэх газар орчмын Туул голын усанд хүний цогцос хөвж байна гэх дуудлагыг өчигдөр 15.00 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 километр замыг туулан 15.15 цагт очиход Баянзүрх дүүргийн V хорооны харьяат, 65 настай, эрэгтэй Туул голын усанд живж нас барсан байсан гэнэ. Аврах ангийнхан цогцсыг гаргаж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.