Коронавирусийн халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Алтанбулагийн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 7-31-нд хязгаарлахаар Засгийн газраас шийдвэрлэв. “Ковид-19”-ийн мутацад орсон хэлбэр дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа учраас ийнхүү шийдвэрлэжээ. Зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон ч ачаа тээвэр ямар нэгэн саадгүй, хэвийн үргэлжлэх юм байна. Түүнчлэн цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс нийлүүлж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар шийдвэрлэв. Мөн Замын-Үүд, Гашуунсухайтын боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын