Олон улсын эрдэмтдийн хамтарсан багийнхан хийсэн судалгаандаа тулгуурлан төрөл бүрийн жигнэмэг, чихэрлэг болон соодтой, хийжүүлсэн ундаа зэрэг зарим хоол хүнс тархины эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг сэрэмжлүүлжээ. Альцгеймерийн өвчний эрсдэлийг бууруулахын тулд тэдгээрийг хоолны цэснээсээ хасахыг зөвлөсөн байна. Тус багт ажилласан Германы мэргэжилтнүүд “Хэт амтлаг бүтээгдэхүүнүүд тархинд үрэвсэл үүсгэж, мэдрэлийн эсийг гэмтээдэг” гэсэн бол Австралийн их сургуулийн судлаачид “Халуун ногоотой хоол хүнс бас аюултай” гэж үзэж байна. Учир нь сэтгэцийн үйл ажиллагаа, ой тогтоолтыг бууруулдаг капсайцин хэмээх бодис их хэмжээгээр агуулдаг аж. Британийн Батын их сургуулийн эрдэмтэд “Хэтэрхий амттай хоол тогтмол идэх нь артерийн судас бөглөрөх нэг шалтгаан” гэдгийг онцлов.
Ташрамд дурдахад, Туркийн хоол тэжээлийн мэргэжилтэн Вейсел Жиерли зарим бүтээгдэхүүнийг, тухайлбал, тараг, улаан лууван, сонгино, саримсыг хольж хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг мэдээлж байсан юм. Түүнчлэн цай, кофег ихээр хэрэглэх нь бие махбодын төмрийн хэмжээг бууруулдгийг тэрбээр анхааруулаад, эдгээрийг хоолны өмнө, эсвэл дараа нь багадаа 45 минутын завсарлагатай ус уух ёстойг сануулсан байна.
Бэлтгэсэн: Э.Хана