Энэ сарын 15-аас эхлэн Израиль улсад амны хаалтгүй явахыг зөвшөөрсөн юм. Гэвч өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдвар эрс нэмэгдэх болсонтой холбогдуулан олон нийтийн газар амны хаалтыг заавал зүүх захирамжийг тус улсын Эрүүл мэндийн яам эргээд сэргээхээр болжээ. Өнөөдрөөс эхлээд Израилийн бүх нисэх онгоцны буудлуудад энэ захирамж үйлчилж эхэлсэн бол Пүрэв гаргаас бүх нийтээр мөрдөж эхэлнэ.
Израиль улс хүн амынхаа 89 хувийг дархлаажуулалтад хамруулсан ч хэд хэдэн мужид анх Энэтхэгт илэрсэн “дельта” хувилбарын халдвар бүртгэгджээ. Вакцин уг хувилбараас бүрэн хамгаалж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон тул дархжаалуултад хамрагдаагүй төдийгүй хоёр тунгаа бүрэн хийлгэсэн хүмүүсч ч халдвартай хүнтэй хавьтсан тохиолдолд заавал өөрсдийгөө тусгаарлах тухай хуулийг Израилийн Эрүүл мэндийн яам боловсруулж байгаа аж.
Ахмадын асрамжийн газарт хорио цээрийн дэглэмийг эхлүүлж магадгүй байна.