Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвийнхөн өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 187 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна. Дээрх ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 5 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэгдэж, орон нутагт 2 хүний амь хохирсон байна. Тухайлбал:
Нийслэлд
-2021.06.22-ны өдрийн 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Өвөр салхитын замд суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай хүүг мөргөж гэмтээсэн.
-2021.06.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд ачааны автомашины жолооч бага оврын жийп автомашинтай мөргөлдөж зорчигч гэмтсэн.
Орон нутагт
2021.06.22-ны өдрийн 08:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Шарга сумын нутагт суудлын автомашин онхолдож 11 сартай нярай хүүхдийн амь хохирсон..
2021.06.22-ны өдрийн 07:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
2021.06.22-ны өдрийн 00:00 цагийн орчим Төв аймаг Жаргалант суманд мотоциклын жолооч явган зорчигч 11 настай хүүг мөргөж гэмтээсэн.
2021.06.22-ны өдрийн 23:00 цагийн орчим Төв аймаг “Баянхангай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
2021.06.22-ны өдрийн 20:00 цагийн орчим Хэнтий аймаг "Дархан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч амь хохирсон.
2021.06.22-ны өдрийн 05:00 цагийн орчим Налайх дүүргийн нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүн мөргөж гэмтээсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
- Сууж явсан зорчигч гэмтсэн-2
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр-4
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Эх сурвалж: ТЦА