Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвийнхөн өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 211 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна. Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 гэмтэж, орон нутагт 1 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэгдсэн байна. Тухайлбал,
Нийслэлд
-2021.06.21-ний өдрийн 14:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Доржийн гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
-2021.06.21-ний өдрийн 06:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
-2021.06.21-ний өдрийн 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
-2021.06.21-ний өдрийн 23:00 цагийн орчим Булган аймаг: “Хутаг-Өндөр сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 1 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-5
Орон нутагт:
- Хөдөлгөөн эхлэхдээ-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Эх сурвалж: ТЦА