БНХАУ-ын Тагнуулын байгууллагын орлогч дарга Дун Жинвэй коронавирусийн талаар маш нууц мэдээллийг хулгайлан АНУ руу оргон гарчээ. Энэ тухай “The Daily Beast” мэдээлэв.
Хэвлэлд бичсэнээр, албан тушаалтан Хонконгоос охины хамт оргосон байна. Батлагдаагүй мэдээллээр Дун Жинвэй Ухань дахь лабораторийн маш нууц судалгааны талаарх мэдээллийг АНУ-ын талд өгснөөр Ерөнхийлөгч Байдены захиргаа COVID-19-ийн гарал үүслийн талаарх байр сууриа өөрчилсөн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Дун Жинвэйг оргон зайлсан тухай Хятадын албаны хүмүүс 2020 оны гуравдугаар сард Аляскад БНХАУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалт болох үеэр мэдэгджээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Коммунист намын гадаад харилцааны хэлтсийн дарга Ян Жиечи нар оргодлыг буцааж өгөхийг АНУ-аас шаардсан боловч Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен татгалзсан хариу өгсөн аж.
Дун Цзинвэй Хятадын аюулаас хамгаалах албанд тодруулбал сөрөг тагнуулын ажиллагааг олон жил удирдсан хүн бөгөөд маш нууц зэрэглэлийн асар их мэдээлэлтэй биечлэн танилцах боломжтой хүн байжээ.
Хэрэв эл мэдээлэл батлагдвал Дун Жинвэй БНХАУ-ын түүхэнд гадаад руу зугтаж гарсан хамгийн өндөр албан тушаалтан болох юм.