Москва хотын Эрүүл ахуйн ерөнхий эмч үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийг заавал вакцинжуулах тухай зарлиг энэ долоо хоногийн эхээр гаргажээ.
Зарлигт зааснаар дээрх салбарын ажилчдад "Спутник V" вакцины эхний тунг 7-р сарын 15-ны дотор, хоёр дахь хэсгийг 8-р сарын 15-ны дотор хийх ёстой.
Москва хот COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг зөвхөн эмнэлгийн ажилчдад төдийгүй төрийн олон албан хаагчид болон арилжаа үйлчилгээний компаниудын ажилтнууд заавал хийх ёстой дэлхийн анхны хот болов.
Ийнхүү хатуу арга хэмжээ авах болсон шалтгаан нь тус хотод коронавирусийн халдвар илэрсэн тохиолдлын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой юм. Өнгөрсөн 24 цагт Москвад 5782, Москва мужид 1187 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт ОХУ-д тус өдөр оношлогдсон COVID-19 халдварын 52 хувийг эзэлж байна.