Германы “CureVac” компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины завсрын шинжилгээнд ердөө 47 хувийн үр дүн үзүүлжээ. Энэ тухай “CureVac” компани мэдээлэв.
"COVID-19-ийн эсрэг вакцинд нэр дэвшиж буй CVnCoV вакцины ойролцоогоор 40,000 сайн дурынхан оролцсон 2-р үе шатны судалгааны үр дүнг өнөөдөр зарлалаа. Тус вакцин Covid-19 –ийн янз бүрийн хүндрэлийн эсрэг 47 хувийн үр дүн үзүүлсэн нь өмнө нь тогтоосон статистикийн амжилтын шалгуурыг хангаж чадахгүй байна" гэж мэдэгдэлд дурджээ.
“CureVac” компани вакцины үр дүнгийн талаар Европын Эмийн Агентлагт (EMA) мэдээлж, судалгаа эцсийн дүн шинжилгээ хүртэл үргэлжлүүлж байгааг тэмдэглэв.
Өмнө нь CureVac компани ирээдүйд Европын Холбооны улсуудад вакцины төвлөрсөн нийлүүлэлт хийж байхаар Европын Комисстой гэрээ байгуулж байсан. Хоёрдугаар сард EMA CureVac вакцины туршилт эхэлж буйг зарласан юм. Тус компани 2022 онд тэрбум хүртэлх тун коронавирусийн эсрэг вакцин гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан юм
CureVac вакцинаа 2020 оны 1-р сараас боловсруулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны 7-р сараас хойш эмнэлзүйн туршилтууд хийгдэж байгаа аж.