Нэг хоногт 11 хүн халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээлэл байна. Эдгээр иргэдийн есөн огт вакцинд хамрагдаагүй байжээ. Үлдсэн хоёр хүний нэг нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн. Харин нөгөөх нь хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоног болоогүй байсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээллээ. Нас барсан хүмүүсийн шалтгаан нь суурь өвчинтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд мэдээлж байна. Ингээд халдварын улмаас нас барсан хүний тоо 400 боллоо.